Подольски нударга зангидаж, Иньеста салгав

Японы Жей лигийн “Шимизү”-“Виссел Кобе”-гийн 3:3-аар өндөрлөсөн тоглолтын төгсгөлд хоёр багийн тоглогчид хоорондоо муудалцаж, шөргөөцөлдсөн явдал гарчээ.

Шүүгчийн мэдлийн 14 дэх минутад “Виссел Кобе”-гийн хаалгач Южи Рокутан тоог тэнцүүлсний дараагаар хоёр багийнхан хоорондоо муудалцжээ. Уг нь шүүгч үндсэн цаг дээр дөрвөн минутыг сунгасан ч нөхцөл байдал даамжирсаар 18 минут сунасан байна.

Шөргөөцөлдөөнд дэлхийн аварга герман довтлогч Лукас Подольски идэвхийлэн оролцож, өросөлдөгч рүүгээ нударга зангидан дайрсан бол Андрес Иньеста зохицуулагч, салгагчийн үүрэг гүйцэтгэжээ.  Алдартай хоёр хөлбөмбөгч хоёулаа “Виссел Кобе”-д тоглож буй бөгөөд баг нь 11 дүгээр байрт бичигдэж байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE