Улсын тунхагласны ойд гарьд Б.Гончигдамба түрүүлж, арслан Ц.Содномдорж үзүүрлэв

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ-ыг тунхагласны 94 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Спортын төв ордонд боллоо. Улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нар магнайлан гарсан тус барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ.

Үзүүр түрүүнд улсын арслан Ц.Содномдоржийг давуулахад нь улсын гарьд Б.Гончигдамба сэжиж алсын сүвээний барьц авч ард нь гараад давсан.

Их шөвөгт улсын арслан Э.Оюунболд дагаж гарсан арслан Ц.Содномдоржийг амлаж, толгойг нь уургалан дарсан ч Хөвсгөл нутгийн арслан сэжиж эргээд дээр нь тусч давлаа. Их шөвөгт улсын Д.Анарыг шахаж татах гэхэд нь улсын гарьд Б.Гончигдамба мордон давж, Монгол бахархлын өдрөөр унасны даагаа нэхлээ.

Гурвын даваа

  1. У.а Э.Оюунболд – у.х Г.Алтангэрэл
  2. У.а Ц.Содномдорж – а.а М.Батцэнгэл
  3. У.а Р.Пүрэвдагва – а.а Б.Бат-Амгалан
  4. У.г Г.Гончигдамба – а.х.а Б.Мижидсүрэн
  5. У.х Н.Батзаяа – а.а П.Өсөхбаатар
  6. У.х Б.Одгэрэл – а.а Н.Батсайхан
  7. У.х Б.Бат-Өлзий – а.а Б.Зоригтбаатар
  8. У.х Х.Гантулга – а.а Х.Цогтгэрэл
  9. У.х М.Бадарч – у.н Г.Ганжад
  10. У.н Ч.Батчулуун – а.а Н.Мустафа
  11. У.н Ж.Чулуунбат – а.а М.Эркебулан
  12. У.н Ц.Одбаяр – у.н Б.Ганхуяг
  13. У.н Бо.Батжаргал – а.а Б.Тайван
  14. У.н Д.Анар – у.н Б.Хишигбаатар
  15. У.н Б.Чимэдвандан – у.н Б.Серик
  16. У.н Б.Даваа-Очир – а.а Б.Түмэндэмбэрэл

Дөрвийн даваа

  1. У.а Э.Оюунболд – а.а Х.Цогтгэрэл
  2. У.а Ц.Содномдорж – а.а М.Эркебулан
  3. У.а Р.Пүрэвдагва – а.а П.Өсөхбаатар
  4. У.г Б.Гончигдамба – у.н Б.Даваа-Очир
  5. У.х Б.Одгэрэл – у.н Б.Серик
  6. У.х Б.Бат-Өлзий – у.х Д.Анар
  7. У.х М.Бадарч – у.н Бо.Батжаргал
  8. У.н Ч.Батчулуун – у.н Ц.Одбаяр

Тавын даваа

  1. У.а Э.Оюунболд – у.н Ц.Одбаяр
  2. У.а Ц.Содномдорж – у.х М.Бадарч
  3. У.а Р.Пүрэвдагва – у.н Д.Анар
  4. У.г Б.Гончигдамба – у.н Б.Серик

Зургаагийн даваа

  1. У.а Э.Оюунболд – у.а Ц.Содномдорж
  2. У.г Б.Гончигдамба – у.н Д.Анар

Долоогийн даваа

  1. У.а Ц.Содномдорж – у.г Б.Гончигдамба

Үзүүрлэв                                түрүүлэв

news1.mn

 

SHARE