Моуриньо дөрвөн залуу хөлбөмбөгчөө “хэт эрхэлсэн” гэж шүүмжлэв

Английн “Манчестер Юнайтед”-ын ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо багийнхаа дөрвөн залуу хөлбөмбөгчийг хэвлэлээр шүүмжиллээ. Люк Шоу, Жесси Лингард, Маркус Рэшфорд, Антони Марсьяль нарыг португал мэргэжилтэн нэр цохон баалжээ.

“Тэдэнд туршлага дутаж байна. Юм үзээгүй байна. Юм үзээгүй гэдгийг тодотгож хэлье л дээ. Тэд хувь хүний хувьд нялхаараа байна. Урьд нь манай багт эрчүүд голцуу байлаа. Тэд юм үзэж, нүд тайлсан хүмүүс. Гэхдээ тухайн үед бидэнд арыг нь даачих тоглогчид дутсан. Энэ дөрөв бол хэт эрхэлчихсэн хүүхдүүд. Өнөөгийн хүүхдүүд тэс өөрөөр амьдрах болжээ. Бүх юм нь бэлэн, тэднийг тойрсон хүмүүс нь магтан сайшааж, эрхлүүлж л мэднэ.

Тэдгээр хүмүүстээ наалдаж, өөрийгөө зөвтгөөд сурчихаж. Өнөө цагийн залуус нүд тайлж, юмны учрыг олтлоо удах болж. Люк Шоу маш өндөр потенциалтай залуу. Гэвч өөрийгөө хэрхэн авч явахаа ч мэддэггүй. Авьяас чадвар нь бол байгаад байдаг.

Шоу, Марсьяль, Лингард, Рэшфорд дөрөв бүгд залуу ч их авьяас, потенциалтай. Гэвч сэтгэлзүй, зориг зүрх тэдэнд дутдаг” хэмээн Моуриньо өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE