Д.Тогтохсүрэн: Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих болоогүй

МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилохыг дэмжлээ. Тэрээр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, МАН-ын бүлгийн гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, эв нэгдлийг хангах нь чухал байгаа төдийгүй УИХ хууль батлах үйл ажиллагаа доголдолгүй явж байгааг онцлов. Түүнчлэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон гишүүдийн асуудалд анхаарна, Засгийн газрыг огцруулах тухай ярих болоогүй хэмээв.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE