Гацууртын орд дахь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг хүчингүй болголоо

 

Гацууртын орд дахь тусгай зөвшөөрлийг цуцлуулах Ноён уулаа аваръя хөдөлгөөний нэхэжлэлтэй шүүх хурал өчигдөр Улсын Дээд шүүхэд болов. Уг хэрэгт холбогдох анхан шатны шүүх хурал болж Ашигт малтмал газрын тосны газрыг тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгасан юм. Харин Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлээд байсан юм.

Тиймээс Ноён уулаа аваръя хөдөлгөөнөөс Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл бүхий байна гэж үзэж, хэвээр үлдээжээ.

Гацууртын орд дахь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг хүчингүй болголоо

 

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE