“Алтайн хар азарга” тэргүүтэй 7 компани ашигт малтмалын лиценз авчээ

 

Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн 10 дугаар сард ашиглалтын 6 тусгай зөвшөөрлийг олгожээ. Тодруулбал, Дорнод аймагт  1, Говь-Алтай 1,  Хэнтий 2, Дорноговьд 2 лиценз олгогдсон байна.

Харин хайгуулын 7 тусгай зөвшөөрөл олгогдсоноос Сүхбаатарт 2, Говь-Алтайд 2, Завханд 1, Ховд 1, Дундговьд 1 байна. хайгуулын тусгай зөвшөөрлийн хамгийн их талбайтай нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь “Эрдэнэ –4” гэх талбай. Эзэмшигч нь “Алтайн хар азарга” гэх групп юм байна. Хайгуул хийхээр зөвшөөрөл олгогдсон талбай нь 10 593.59 га. “Алтайн хар азарга” группийн араас  9 213,66 га талбайг Говь-Алтай аймгийн Шарга суманд “Гоби-эксплорэйшн” компани авсан байна.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE