Хятад аялагчдыг “МИ-8”-аар хайж эхэллээ

Сураггүй болсон БНХАУ-ын аялагч иргэдийг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр явуулж эхэллээ. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос өнгөрсөн сарын 18-нд ууланд аялахаар явсан БНХАУ-ын хоёр иргэн сураггүй болсоор19 дэх хоног өнгөрч байна. Аймгийн Онцгой байдал, цагдаа, Хатгао тосгоны захирагчийн ажлын алба, хилийн 0275 дугаар ангийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажлыг үргэлжлүүлсээр байгаа юм.

Эрэн хайх ажлыг өргөтгөж ОБЕГ-ын албан хаагчид Хөвсгөл аймагт очжээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газартай холбогдож тодруулахад “Аврах бие бүрэлдэхүүн дөнгөж сая Мөрөн хотоос нисдэг тэргээр ниссэн” гэв.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын хоёр, Үндэсний аврах бригадын дөрвөн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлд нислэг үйлджээ.

 

 

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE