“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр”-төслийн 4 дэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Эрүүл мэндийн яамнаас “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний ттөлөвлөгөө, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн төсөлд санал авах 4 дэх удаагийн хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газраас зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт  Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэнийн газар, түүний харьяа байгууллагууд, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтан, эмч, сувилагч, зарим эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарын төлөөлөл 70 эрүүл мэндийн ажилтан оролцов.
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр”-ийн төслийг 8 дугаар сард “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сургалтын үеэр, 9 дүгээр сард төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн сувилахуйн ажилтнуудын уулзалтаар, 10 дугаар сард “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах  бодлогын арга хэмжээний төалөвлөгөө боловсруулах зөвлөлдөх уулзалтаар танилцуулж санал авсан болно. Түүнчлэн нийслэл, бүх аймгийн ЭМГ, ЭМЯ-ны харьяа байгууллагууд, дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлгүүдээс албан тоотоор санал авсан.

SHARE