Дорнод-Манжуур чиглэлд  автобус үйлчилж эхлэв

Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ.

 

Өмнө нь энэ чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн автобус явдаг байсан ч тодорхой хугацаагаар зогсоод байсан юм.

 

Тус чиглэлд Монгол Улсын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” ХХК-иуд Дорнод аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан, зорчигч тээвэрлэж байна. Хуваарийн дагуу Даваа-Баасан гарагт тогтмол өглөө 07:30 цагаас Авто тээврийн төвөөс хөдөлнө. Тасалбарын үнэ нэг талдаа 48 800 төгрөг байна.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE