З.Энхзориг 31 насандаа таалал төгслөө

 

Монголын шилдэг боксчдын нэг Зоригтбаатарын Энхзориг 31 насандаа зуурдаар таалал төгслөө. Өндөр шатнаас унаж, хүнд гэмтэл авснаар олон хоног эмнэлэгт ухаангүй байсан юм.

З.Энхзориг нь 1987 онд төрсөн. 2006 оны Дохагийн Азийн наадмын 57 кг-ын жинд 19 настайдаа мөнгөн медаль хүртэхдээ дэлхийн аварга, Казахстаны тамирчин Галиб Жафаровыг ялан шуугиулж, финалын тулаанд шалгарч байв.

2007 онд эх орондоо болсон Азийн АШТ-д түрүүлсэн. Мөн Залуучуудын ДАШТ-ээс анхны хүрэл медалийг Монголдоо авчирсан тамирчин.

З.Энхзоригийг багш дасгалжуулагч, анд найзууд нь төрөлхийн боксын авьяастай гэж тодорхойлдог байлаа.

news1.mn

SHARE