Хабиб Нурмагомедов: Мөнгөө өөрсдөө ав, эрхийг минь хас, би тэр хуралд очихгүй

 

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедовын Конор Макгрегорыг ялсныхаа дараагаар октагон даван харайж, ирланд тулаанчийн бэлтгэл хангагчтай гар зөрүүлсэн асуудлыг Невада мужийн Спортын хороогоор хэлэлцэхээр болжээ.

Аравдугаар сарын 24-нд болсон тус хорооны хурлаар хоёр тамирчныг арванхоёрдугаар сарын 10 хүртэл тулаанд оролцох эрхийг хассан. Одоо хоёр дахиа хуралдахдаа хоёр тамирчныг хоёуланг нь хуралд оролцохыг шаардсан юм. Гэвч Хабиб Нурмагомедов хуралд очихгүй гэдгээ мэдэгджээ.

“Би Вегаст очихгүй ээ. Би буруугүй. Шашин шүтлэг, удам судар, гэр бүлээ л би өмгөөлсөн. Хэрвээ намайг шийтгэхийг хүсээд байгаа бол тэр тулааны мөнгийг өөрсдөө аваад, 10 жилээр ч юмуу тулаанд оролцох эрхийг минь хасчих. Би тоохгүй” гэж Хабиб Нурмагомедов мэдэгдсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE