Шөнийн цагаар цахилгааныг төлбөргүй ашиглаж эхэллээ

 

Өнөөдрөөс гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтийг эдэлж эхэллээ.

Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөх журмаар  оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс чөлөөлнө. Энэ жил улсын хэмжээнд 135 мянган айл энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаас 120 мянга нь нийслэл хотод, 15 мянга орчим нь аймаг, орон нутагт байгаа ажээ.

Уг журам өнөөдрөөс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: news1.mn

 

 

SHARE