Хүрэлсүх нь хаана байна?!

У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас л “Хүрэлсүх ингэж ярилаа, тэгж хэллээ” гэдэг бор шувуу нисч эхэлсэн. М.Энхболдыг тэгж загналаа, Ж.Эрдэнэбатыг ингэж зандарлаа гээд л, өөр бас юу юу ч билээ, байсгээд л “хөшигний ард” хэлсэн Хүрэлсүхийн үгнүүд явдаг юм.

Энэ үргэлжилсээр сүүлийн үед “Хүрэлсүх дараагийнх нь Су.Батболд гэж хэллээ”, “Хүрэлсүх Содбаатарыг авч үлдэнэ гэлээ”, “Хүрэлсүх Баттулга хоёр уулзаад…” гээд л…

Энэ мэтийн Хүрэлсүх ярихгүйгээр У.Хүрэлсүхийн яриа байнга яригддаг болов. Тэр хүн хааяа нэг ярилцлага өгөхөөрөө улс орны бүтээн байгуулалт, намын эв нэгдэл гэсэн шүү юм ярьж харагдана.

Ер нь бол хаа очиж энэ Ерөнхий сайд хэзээнээсээ шал пал гээд байдаггүй зантай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр харагдах нь их байгаагаас биш хов жив ярьж, элдвийн ярилцлага өгөөд байдаггүй хүн байгаа юм. Түүн шигээ энд тэнд очиж хов хош яриаад байдаггүйг ойр тойрныхон нь, намынхан нь, ер нь улс төрийн хүрээнийхэн яриад байдаг юм байна лээ шүү.

Эх сурвалж: news1.mn

SHARE