Томуугийн цартахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан-стоп” ширээний дасгал сургуулилалтыг өндрөөр үнэлэв

Эрүүл  мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр  Томуугийн цартахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан-стоп” ширээний дасгал сургуулилалтад оролцсон ДЭМБ-ын зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр ДЭМБ-ын зөвлөхүүд хэлэхдээ Томуугийн цартахлын дэгдэлтийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, солилцох, эрсдлийн зэргийг үнэлэх, эрсдлийн үеийн харилцаа холбоог идэвхжүүлэх, шуурхай шийдвэр гаргах, хамтарсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах салбар хоорондын байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр монгол улс загвар орон болсоныг тэмдэглээд цаашид вирүсийн эсрэг эм бэлдмэлийг нөөцлөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.



SHARE