Какурюү Кюүшюү башёд барилдах эсэх нь эргэлзээтэй болов

 

Мэргэжлийн сумогийн энэ оны сүүлчийн башёд ёкозүна Какурюү М.Ананд барилдах нь тун эргэлзээтэй болжээ. Ёкозүнагийн баруун шагай гэмтсэн тул бэлтгэл хийхэд зовиур их мэдэрч, бүрэн хүчээ дайчлан барилдах боломжгүй байгаа гэнэ.

“Бэлтгэл барилдаан хийхээр баруун шагайнд зовиур мэдрэгдээд байна. Ойрын гурав хоногийн хугацаанд зовиур гэмтлийг нь ажиглаж байгаад Кюүшюү башёд барилдах эсэхээ шийднэ” гэж Какурюү мэдэгджээ.

Хакухо М.Даваажаргал баруун хөлийн өвдгөндөө хагалгаа хийлгэсэн тул Кюүшюү башёд бараг барилдахааргүй шинжтэй байгаа юм. Ингэснээр ирэх башёд ёкозүна цолтнуудаас Кисэносато л барилдах төлөвтэй.

Кюүшюү арваннэгдүгээр сарын 11-нд эхэлнэ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE