Баялаг бүтээгчид ЖДҮ-ийн маапаантай зээлийг эсэргүүцлээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос сүүлийн үед өрнөөд байгаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийн асуудлаар мэдээлэл хийв.  Тэд ЖДҮ-ийн сангийн зээлийг тэрбумын орлогоор нь эрэмбэлж сайд, дарга нарын эхнэрүүдэд олгодог байсан бол одоо хуульдаа бичил бизнес эрхлэгч гэдэг заалтыг хасч жижиг, дунд бизнес эрхлэгч үйлдвэрийн  ажилчдын тоогоор нь олгодог болгохоор хуульдаа тусгаж буй нь шударга бус үйлдэл хэмээн үзэж Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж байгаа аж.

 

Энэ жил ЖДҮ-ийн сангаас олгох хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтад 498 аж ахуйн  нэгж оролцож 134 нь шалгаруулалтад тэнцсэн. Сайд дарга нарын эхнэрүүдийн компани зээлээ 14 хоногийн дотор авдаг бол. Жирийн иргэд 45-90 хоног хөөцөлдөж байж авдаг. Тус санг Удирдах зөвлөлтэй болгох хэрэгтэй байна. Сайдын гарын үсэг, үзэмжээр зээлийг олгож байна. Үүнийг даруй өөрчлөх хэрэгтэй. Иймд холбооны зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах шаардлагыг хүргүүлж байна хэмээн тэд хэллээ. Уг шаардлагад ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж үр дүнг олон нийтэд мэдээлэх. Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд хариуцлага тооцох. Ашиг сонирхлоор зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийг эргэн яаралтай төлүүлэх, хариуцлага тооцох / УИХ-ын гишүүн Н.Учралын жишгээр/  ЖДҮ-ийн зээл сонгон шалгаруулах 2017 оны А/76 тушаалаар баталсан журмыг яаралтай шинэчилж төсөл сонгон шалгаруулах хороонд салбарын ТББ, олон нийтийн хяналтыг түлхүү оролцуулахыг шаардлагад дурджээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE