Хятад аялагчид сураггүй болжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын хоёр иргэн аяллаар яваад сураггүй болжээ. 25 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй Г нар энэ сарын 18-нд аялалд гарсан байна. Тэднийг сураггүй болсон мэдээллийг өнгөрсөн пүрэв гаригт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Өчигдөр хүртэл эрлийг Хөвсгөл даяар зохион байгуулсан ч тэднийг олж чадаагүй аж. Эрлийг үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE