Тоглоомын талбайгаас хүүхэд алга болжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн тоглоомын талбай дээр тоглож байсан А гэх зургаан настай хүү өчигдөр алга болжээ.

Хүүг алга болсон дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу эрлийн баг хайж эхэлсэн байна. Хүүг 150 км-т эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч олж чадаагүй учир өнөөдөр үргэлжлүүлэн хайж байгаа ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE