Сугалаагаар 1.6 тэрбум ам.доллар хожжээ

 

Дэлхийн түүхэнд байгаагүй өндөр үнэтэй сугалааны хонжвор хожигч тодорсон тухай The New York Times зарлалаа. АНУ-ы Өмнөд Каролина мужид Mega Millions сугалааны ялагч 5, 28, 62, 65, 70 гэсэн дугааруудыг тааж 1.6 тэрбум ам.доллар хожжээ. Гэхдээ тус мужийн хуулийн дагуу сугалааны ялагч нь нэрээ бүрэн нууцалж болох юм байна.

“Энэ бол үнэхээр түүхэн үйл явдал. Бид их баяртай байна. Манай Өмнөд Каролина дахь салбарын ажилтнууд азтай ялагчийг угтан авахдаа баяртай байх болно” гэж Mega Millions-ийн захирал Гордон Меденик мэдэгджээ.

Сугалааны дүрмийн дагуу хонжвор хожигч нь мөнгийг нэг дор бэлнээр нь авах юмуу эсвэл 29 жилийн турш цувуулан авах боломжтой гэнэ. Гэхдээ мөнгөө нэг дор бэлнээр авна гэвэл хонжворын хэмжээ нь 905 сая ам.доллар болж буурах дүрэмтэй юм байна.

 

News1.mn

SHARE