Ихэр эгч дүүс хүйс солиулах хагалгаа зэрэг хийлгэв

 

Эгч дүү Жеклин болон Женнифер Грейф нар хүйс солиулах хагалгаа зэрэг хийлгэжээ. Хэдийгээр эцэг нь христийн шашины номлогч ч гэсэн тэд бага наснаасаа л хүйсээ солиулж, хөвгүүд болохыг хүссээр ирсэн байна. Гэвч хатуу ёс хүмүүжилтэй  номлогчийн гэрт өссөн тул энэ тухайгаа ярьж чадахгүй 18 нас хүрцгээжээ.

Харин 18 нас хүрмэгцээ тэд хүйс солиулах хагалгаа зэрэг хийлгэж,  Жек болон Жейс гэх залуус болж хувирсан байна. Өнгөрсөн есдүгээр сард Жек Жейс хоёр үнэмлэхээ гардан авчээ.

“Бид хоёр бие биенийгээ дэмжиж, зоригжуулж байж л хагалгаа хийлгэлээ. Ганцаараа байсан бол бид хоёр хэзээ ч ийм алхам хийж чадахгүй байсан. Өөрийн биш бусдын биед орчихсон юм шиг амьдрах их хэцүү байдаг” гэж Жек Жейс хоёр ярьжээ.

News1.mn

SHARE