Леброн Жеймс: Нүдээ аниад нэгнээ хаана байгааг мэдэртлээ бид гар нийлэх ёстой

 

NBA-гийн шинэ улирлын эхний тоглолтод “Лос-Анжелес Лейкерс”-ийнхэн “Портлэнд”-ийн талбайд зочлон, 119:128-аар хожигдлоо. Тус тоглолтод Леброн Жеймс 26 оноо, 12 самбар авч, 6 дамжуулалт өгсөн. Тоглолтын дараагаар Леброн Жеймс ийн өгүүлжээ.

“Манай багийн тоглолт надад таалагдаж байна. “Лейкерс”-т их нөөц бололцоо бий. Харин энэ нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, амжилт гаргаж чадах эсэхийг цаг хугацаа л харуулна. Бид урт замын эхэнд эхний алхмаа хийлээ. Шинэ багт очих тоолонд шинэ мэдрэмж, шинэ орчин угтдаг. Тэгээд тэрхүү сорилтыг өөрийнхөөрөө давж гарах ёстой болдог. Би фанатуудын хүлээлтэд хүрч тоглохыг хичээх болно. Шинэ сорилтод бүрэн бэлэн.

Багийн хувьд бид гар нийлээгүй байна. Үүнд хугацаа хэрэгтэй. Ширээ тойрч суугаад өглөөний зоог хамтдаа барьчихдаг шиг зүйл биш шүү дээ. Хоорондоо ойлголцож, нэг нэгнээ мэдэртэл хугацаа шаардлагатай. Нүдээ аниад багийнхнаа хаана байгааг мэдэрдэг болтлоо бид хамт гар нийлэх ёстой” хэмээн Леброн Жеймс өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE