Монгол оюутан хилийн чанадаас залилан хийжээ

Герман улсад сурдаг монгол оюутан цахимаар Монголд байгаа иргэний дансанд халдаж 8.7 сая төгрөг авсан хэрэг гарчээ. Тэрээр Дархан-Уул аймгийн хоёр иргэнтэй бүлэглэн энэ хэргийг үйлдсэн байна. Хэргийг хохирогчийн фейсбүүк, и-мэйл  хаягийг ашиглан үйлдсэн болох нь тогтоогджээ.

Хэргийг ЭЦА-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE