Синьорини: Месси эхнээсээ л Испанийн иргэн болчих байсан юм

 

Лионель Мессиг дэлхийн аварга болоосой гэж хүсдэг хүмүүс олон байдгийн нэг нь  Аргентины шигшээ багийн фитнес-дасгалжуулагчаар ажиллаж байсан Фернандо Синьорини юм. Тэрбээр олон хүний дотроо боддог ч тэр бүрий гаргаж яриад байдаггүй сэдвээр ийн өгүүлжээ.

“Месси 14 настайдаа Испанид ирсэн. Энд өсвөр насаа өнгөрүүлж, хөлбөмбөгт суралцсан. Эхнээсээ л Испанийн иргэн болчих байсан юм. Тэгсэн бол аль хэдийнэ дэлхийн аварга болчихсон байхгүй юу. Хэрвээ тэгсэн бол одоо аргентинчууд юу гэж байгаа бол? Эх орноосоо урвасан гээд л шүүмжилж, үзэн ядах биз.

Месси үнэндээ Аргентины шигшээд тоглохын тулд олон зүйлээс татгалзсан шүү дээ. Одоо ч гэсэн заавал Аргентинд буцаж очих гэх, “Ньюэллс Олд Бойз”-д замналаа өндөрлүүлэх гэх хэрэг түүнд уг нь байхгүй.

Тэр ингэж зүтгэсээр байгаа атал элэг нэгтнүүд нь түүний өөлж, баалж, сэтгэлгүй гэх мэтээр дуудсан хэвээр. Төрийн дууллаа дуулдаггүй ч гэнэ үү, эх орныхоо төлөө тоглохдоо хөл нь хөдөлдөггүй ч гэнэ үү шүүмжилсээр л байх юм.

Ер нь Мессиг тойрсон энэ шуугиан бол шударга биш явдал” хэмээн Синьорини өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE