“Ард нь Цагдаагийн дарга байсан генерал бий”

АТГ-ынхан цагдаагийн хурандаа Ч.Болдбаатартай холбоотой газраас 1.3 сая ам.доллар “олсон” байдаг.

Энэ мөнгийг хахуульд өгөхөөр бэлдсэн байсан гэдэг мэдээлэл нийгэмд нэвт яваад байгаа. Түүнчлэн энэ мөнгөтэй холбоотойгоор хятад, монгол хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Харин АТГ-ынхан яаж яваад тэр мөнгийг олчихов гэдэг анхаарал татаж байгаа юм.

Тэгвэл Ч.Болдбаатар хурандаагийн “нуусан” 1.3 сая ам.долларын талаар хуулийн байгууллагууд мэдэхэд Цагдаагийн дарга байсан, генерал цолтой нэгэн эрхэм тусалсан гэдэг мэдээлэл тараад эхэллээ. Өөрөөр хэлбэл “Ард нь Цагдаагийн дарга байсан генерал бий” гэж байна.

Эх сурвалж:www.news1.mn Ө.Гомбо

SHARE