Арда Туранд 12 жилийн ял оноох уу?

 

Туркийн нэрт хөлбөмбөгч Арда Туранд 12 жилийн ял төлөвлөж магадгүй болжээ.

Туркийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Арда Туран нэгэн шөнийн цэнгээний газарт ууж хөлчүүрхсэн үедээ дуучин Беркай Шахины эхнэрт сээтэгнэж бэлгийн дарамт үзүүлжээ. Мөн галт зэвсэг хууль бусаар биедээ авч явсан болон санаатайгаар бусдын биед гэмтэл учруулсан гэх зүйл ангиудаар түүнд ял тулгаж мэдэх гэнэ.

“Истанбул Башакшехир” клубын удирдлага Арда Тураныг 375 мянган еврогоор торгосноо өчигдөр албан ёсоор зарласан.

Дуучин Беркай Шахины эхнэрт Арда Туран дөхөж очоод “Хэрвээ би эхнэргүй байсансан бол чам шиг бүсгүйн хажуугаар зүгээр өнгөрөхгүй л байлаа” гэж хэлсэн ажээ. Үүний дараагаар нөхөртэй нь муудалцан, хамрыг нь хуга цохижээ.

Хэдэн цагийн дараагаар эмнэлэгт хүргэгдсэн дуучин Беркай Шахины тасагт нь очиж “Чиний эхнэр гэдгийг мэдээгүй юм шүү. Намайг уучлаарай. Хэрвээ хүсч байвал намайг буудчих” гээд гар буу гарган дүвчигнэсэн гэнэ.

Арда Туран Испанийн “Барселона”-гаас хоёр жилийн хугацаатайгаар Туркийн “Истанбул Башакшехир”-т зээллэгээр тоглож байгаагийн зэрэгцээ шигшээ багийнхаа ахлагч юм.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард шүүгч рүү дайрч доромжилсон үйлдлийнхээ төлөө Туркийн лигийн түүхэн дэх хамгийн урт хугацааны шийтгэл буюу 16 тоглолт өнжихөд хүрсэн.

.

news1.mn Р.Гэгээ

SHARE