Конор Макгрегор даагаа нэхэхийн тулд Хабиб Нурмагомедовт 15 сая ам.доллар амлажээ

 

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедовоос даагаа нэхэхийн тулд ирланд тулаанч Конор Макгрегор 15 сая ам.доллар амласан гэнэ. Энэ талаар Оросын Дагестаны тулаанчийн авга ах Алекс Нурмагомедов ярьсан байна.

“Конортой одоо дахин тулалдахгүй. Учир нь Хабибт одоо Конор сонин биш. Ямар ч их мөнгө амлалаа гэсэн түүнтэй тулалдахгүй. Даага нэхэх тулаан хийвэл их мөнгө өгнө гэж амласныг нь би сайн мэднэ. Ялагдсан тулааныхаа дараагаас л шууд 15 сая ам.доллар амлаад эхэлсэн. Гэвч Хабиб “Үгүй” гэж хариулсан. Конор одоо Хабибтай дахин тулалдахын тулд бусад шиг дугаарт зогсох ёстой. Эхлээд өөр тамирчидтай тулалдаж, Хабибтай тулах эрхээ аваг.

Харин одоо Хабиб Фергюсонтой тулалдахыг хүсч байгаа. Дараа нь харин тулааны октагоныг эгнэгт орхих болно” гэж Алекс Нурмагомедов өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE