Усэйн Болтод Европын баг хоёр жилийн гэрээ санал болгожээ

 

Домогт гүйгч Усэйн Болт мөрөөдөлдөө хүрч мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсний зэрэгцээ анхны гоолоо ч оруулаад амжсан.

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Австралийн “Сентрал Кост  Маринерз”-тай хугацаагүй бэлтгэл хийх гэрээг тэрбээр байгуулсан юм. Хэдхэн хоногийн өмнө “Макартур Юнайтед”-ын хаалганд дубль хийснээр хөлбөмбөгийн ертөнцөд муугүй тоглочихож чадна гэдгээ харуулсан.

Тэгвэл 32 настай Болтын агент Тони Раллисын өгүүлснээр Европын нэгэн баг түүнд хоёр жилийн гэрээ санал болгожээ.

“Европын нэгэн баг Усэйн Болтод хоёр жилийн гэрээ санал болгосон. Энэ багийн эзэн нь саявтархан солигдож, одоо Аваргуудын лигт оролцох зорилготой шинэ төсөл хэрэгжүүлж эхэлж буй юм” гэж Тони Раллис өгүүлжээ.

Усэйн Болт олимпийн найман удаагийн аварга, дэлхийн 11 удаагийн аварга.

.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE