Косьелни: Францын шигшээ дэлхийн аварга болоход миний сэтгэл хамгийн ихээр эмзэглэсэн

 

33 настай Лоран Косьелни шигшээ багтаа дахин тоглохгүй гэдгээ өчигдөр зарлалаа. Тэрбээр энэ шийдвэрээ гаргасныхаа дараагаар дараахь тайлбарыг хийсэн байна.  Косьелни ахиллын шөрмөсний гэмтлийн улмаас өнгөрсөн зун ДАШТ-д оролцож чадалгүй өнжсөн билээ.

“Францын төлөө би чадах бүхнээ хийсэн гэж боддог. Гэмтэлд хэргийн учир байгаа юм биш ээ. Гэмтэл бэртэл ч намайг тэгж их шаналгаж байгаагүй юм.  Шигшээ багт би дахин тоглохгүй. Францын шигшээ дэлхийн аварга болоход миний сэтгэл хамгийн ихээр эмзэглэсэн.

Дидье Дешам над руу ганцхан л удаа залгасан. Өнгөрсөн сард төрсөн өдрөөр миний төрсөн өдрөөр баяр хүргэх гэж л залгасан. Ингээд л болоо. Дасгалжуулагч ч бус бусад хүмүүс ч миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. Дагз руугаа гэнэт хүчтэй цохиулах шиг л санагдсан. Эрүүл байхад чамд олон найз байх юм билээ. Харин гэмтээд ирэхээр зарим нь зүгээр л мартаж орхидог” гэж Косьелни өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE