Тэд шийртэй эрчүүд юм

Хүний чанар хөлийн чигчий хуруунд ч хүрэхээ больсон цаг ирээд байна. Ялахын тулд яахаас ч буцахгүй улстөрчидтэй болчихсон үед амьдарч байна.

Үүнийг мэдрүүлсэн үйл явдлуудыг өдөр бүр сонсох шижнтэй болов. Учир юу гэвэл энэ бичвэрийн эхэнд өгүүлсэн шиг нэг нь нөгөөгөө барьж өгч, хэрэгт холбогдсон нь хамтран зүтггэгчээ матдаг явдал ердийн үзэгдэл болох шинжтэй болов.

Хоёр жил гаруйн өмнө Эрүүл мэндийн сайд, МАХН-ын генсек байсан Г.Шийлэгдамба хэргээс мултрахын тулд намынхаа дарга Н.Энхбаярыг “цензургүй” гүтгэж өгөөд улс төрөөс зайлсан. Тэгээд бас ял авсан. Г.Шийлэгдамын явдал зарим хүнд шударга мэт санагдаж мэдэх боловч олонхид нь хүн хогийн л үйлдэл болж харагдсан. Нэг урвасан хүн дахин урвадаг. Тэр залуугийн улс төрийн карьер тэнд хүрээд дууссан юм.

Харин үүний эсрэг, ийм хөгийн нийгэмд өөрсдийнхөөрөө явж байгаа хоёр улстөрчийн нэгэн жишээг дуулгах гэсэн юм. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрын талаар хэл загатнуулсан нэгэн мэдээлэл байгаа юм.

Нэгэн цагт УИХ-ын гишүүд, бас Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хүртэл өндөр алба хашиж явсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр өдгөө АТГ-т шалгуулж байна.

Энэ нэг асуудал. Тэд хэрэг хийсэн бол хууль хариуцлага хүлээлгэх учиртай.

Энэ хоёр улстөрч амьдралын ч, улс  төрийн ч салахгүй найзууд гэдгийг Монгол даяараа л мэднэ. Хамтдаа унаж, босч яваа улстөрчид.

Гэхдээ энэ хоёр хүнийг байнга дагадаг нэг асуудал байдаг юм. Харагдах байдал, биеэ авч яваа соёл зэргээс нь хараад олон эрчүүд тэднийг “Биднээс өөр” гэдэг байлаа. Энэ үнэн шүү. Тэр байтугай УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Ч.Сайханбилэгийн өрсөлдөгчид нь түүний тойрогт бүтэлгүй хүмүүс илгээж, янз бүрийн худлаа мэдээлэл тарааж байсан тохиолдол бий.

Тэгвэл 2016 оны сонгуулиас хойш хуулийн байгууллагын хаалга татаж, үүд сахиж яваа, шоронд хүртэл хоригдсон мань хоёрыг “Одоо цагт ховордсон овоо эрчүүд юм байна” гээд хуулийнхан шагширч байгаа юм байна.

Чухам яасан талаар энд хамаагүй бичиж болохгүй бололтой. Гэхдээ Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр асуудлаас мултрахын тулд өөр хүн зааж өгөөгүй гэж байна. Тодруулбал, Г.Шийлэгдамба шиг матаас хийхгүй гэдгээ хэргийг нь шалгаж буй хүмүүст шуудхан хэлжээ.

Бас мань хоёрыг Хорих 461 дүгээр ангид очоод алийгаа алдана гэцгээж байсан олон хүний төсөөлөл талаар болсон байгаа юм.

Энэ бүхний хамгийн чухал нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроос бидний ярьдгаар “мужик” чанар олж харсан. Ховорхон эрчүүдийг хонгор найзууд хэмээн андуурч явжээ гэнж олон хүн хэлж байхыг дууллаа.

Ер нь бол тэднээс хүмүүс зугтаж байгаа ч, тэд өөрсдөөсөө болоод өрөөлөөс нүүр буруулаагүй байна. Тэд шийртэй эрчүүд юм.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE