Сүхбаатарын нөхөн сонгуульд АН ялжээ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь ялжээ.

Тус аймгийн хувьд ИТХ-ын гишүүдийн тоо АН 16, МАН 16 буюу тэнцээд байсан юм. Энэ удаагийн сонгууль аль нам нь ИТХ-д олонхи болж Сүхбаатар аймагт засаглах вэ гэдгийг шийдэх чухал хариуцлагатай сонгууль байв. Сонгуулийн талаар Ардчилсан намаас:

“Сонгуулийн үр дүн АН-ын нэр дэвшигчийн талд шийдэгдсэн нь мөнгөөр асуудлыг шийддэг, сонгогчдын саналыг худалдан авах үзэгдэл үеэ өнгөрөөж, сонгогчдын боловсрол ч дээшилж, хоосон амладаггүй хийж бүтээдэг хүмүүст саналаа өгдөг болсныг улс төрийн намуудад ойлгуулсан сонгууль боллоо” хэмээн тайлбарлаж байна.

Ж.Батсуурьтай МАН-аас Сүхбаатар аймгийн МАН-ын дарга, нэр дэвшигч С.Цэрэндондов өрсөлдсөн юм.

SHARE