“Роналдод хүчиндүүлсэн дахин нэг бүсгүй надад хандсан”

 

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр таван удаа нэрлэгдсэн Криштиано Роналдог хүчингийн хэрэгт буруутгагч хоёр дахь бүсгүй өмгөөлөгчид хандсан гэнэ.

АНУ-ын Невада мужийн багш эмэгтэй Кэтрин Майорга есөн жилийн өмнө алдартай хөлбөмбөгчид хүчиндүүлсэн тухайгаа хэвлэлээр зарлаж, улмаар гомдол гаргасан. Түүний өмгөөлөгч нар хэвлэлийн хурал зарлан хийлгэхдээ 20 хоногийн хугацаанд 200 мянган евро шаардаж буйгаа нуугаагүй.

Тэгвэл Кэтрин Майоргагийн өмгөөлөгч Лесли Стовалл руу мөн Роналдод хүчиндүүлсэн гэх нэгэн бүсгүй утсаар ярьж, баримт мэдээллээ хуваалцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн гэнэ.

“Над руу нэгэн бүсгүй утасдаж мөн Роналдод хүчиндүүлсэн гэдгээ хэлсэн” хэмээн өмгөөлөгч Стовалл мэдэгдээд байна.

Эх сурвалж: news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE