Төмөр хүн ч уйлдаг

Лондоноос 11 км-ын зайд орших Баркинг хотод Жон Терри 1980 оны арванхоёрдугаар сарын 7-нд мэндэлжээ. Багаасаа л “Челси”-г дэмжиж өсчээ. Түүний хувьд ирээдүйд хийх нэг л ажил байсан нь хөлбөмбөгчин болох байж. Ингээд нэгэнт шийдвэрээ гаргасан тэрбээр эцэг эхдээ хүслээ хэлснээр “Челси”-гийн хөлбөмбөгийн сургуульд элсэн оров.

Холбоотой Зураг

Дасгалжуулагч нар ч Терриг удаж төдөлгүй анзаарч, довтолгоонд тавьжээ. Тэр довтлогчоор тоглохдоо толгойгоороо олон гоол оруулдаг давуу талтай байлаа. Тийм өндөр нуруутай биш ч гэсэн ёстой л бурхан түүнд “хоёрдугаар давхар”-т сайн тоглох чадвар хайрласан гэлтэй. Хүүхдийн багт дандаа нэг байрлалд тоглоно гэж юу байх вэ. нэг өдөр багийнх нь хамгаалагч жагсаалаас гарсан тул түүний байрыг Терри эзлэн тоглоход хүрчээ.

Дасгалжуулагч довтлогч хүүг ард тун сайн тоглох боломжтойг мэдрээд “За, хүү минь чи хамгаалагч байсан нь илүү онох юм байна” гэж хэлснийг Терри төдийлөн эсэргүүцэлгүй хүлээн авлаа.

john terry young зурган илэрцүүд

Хайр татсан “нутгийн хүү” Хүүхдийн сургуулиас нь эхлээд мэргэжлийн багт нь хүртэл тоглосон хөлбөмбөгчид орчин цагт тун цөөн болжээ. Эдгээр ховорхон хүмүүсийн нэг нь Терри. Тийм ч болохоор түүнийг балиашгууд нь маш их хайрлаж, хүндэлдэг юм. Сайн хөлбөмбөгчин болохын тулд зөвхөн авьяаслаг байхаас гадна дайчин зан чанар хэрэгтэй. Ихэнх том багууд өөрсдийн шавь нараа бусад багт зээлдүүлэх замаар боломж олгож, басхүү ямархуу байгааг алхам тутамд нь анзаарсаар явдаг.

john terry young зурган илэрцүүд

Нэг хэсэг “Ноттингем Форест”-д түр зээлдүүлсэн Терри “Челси”-гийн дасгалжуулагч Жанлука Виалли хэрэг болох хүү хэмээн үндсэн багт эргүүлэн татжээ. 17 настай Терри тэр үед Марсель Десайи, Франк Лебеф нарын “мундагууд”-ын байрыг эзлэх хараахан болоогүй нь тодорхой байлаа. Гэвч Терри өөрийнхөө боломжийг тэвчээртэй хүлээн, бэлтгэлдээ улайран зүтгэсээр. Удалгүй Виаллигийн оронд Раньери ирлээ. Шинэ дасгалжуулагч түүнд боломж олгож эхэллээ. Терри ч түүний итгэлийг эвдэлгүй, тун сайн тоглож эхлэв. Ингээд улирлын эцэст тэр “Челси”-гийн шилдэг залуу тоглогчоор нэрлэгдсэн төдийгүй хөгжөөн дэмжигчдийн хайрыг булаасан залуу болж чадсан юм.

Холбоотой Зураг

Тэр хаана ч явсан тэмцлээс бултан зугтаадаггүй зантай. Тухайн үед нэр алдрын оргилд явсан Бекхэм болон бусад улсаас Будант Альбионыг зорин ирсэн легионеруудаас Терри цэвэр Англи хөлбөмбөг тоглодгоороо ялгардаг. Энэ нь үзэгчдэд таалагддаг юм. Ууртай бас уудаг Жон цэвэр англи хөлбөмбөгчний хувиар тэр ах нарынхаа замаар яг орсон. Согтууруулах ундаатай байнга нөхөрлөж, түүнээс үүдсэн элдэв дуулиан шуугианы эзэн болчихсон Гаскойн, Мерсон, Адамс, Коллимор нар түүнд тодорхой үлгэр үзүүлсэн биз.

john terry moscow зурган илэрцүүд

Ингээд Терригийн намтарт хэд хэдэн таагүй шуугиант үйл явдлууд бичигдэж эхэллээ. Серби ба Черногорийн шигшээтэй тоглохын өмнөхөн Жон Терри, Рои Фердинанд нар хамтдаа бильярд тоглохоор дөрөө харшуулжээ. Тэд зүгээр эхнийхээ төлөвлөгөөг дагаад бильярд тоглосон бол асуудалд орохгүй л байлаа. Гэтэл бас бага зэрэг уумаар санагдаж. Нэлээн халсан хоёр хөлбөмбөгчин тэр газрын үйлчлэгчээс эвдэрсэн сандлаа засахыг шаардав. Үйлчлэгч залуу халамцсан хоёрт хариу үг дуугартал хариугүй нам цохиул шахжээ.

 

Энэ явдлыг хэвлэлээр цацсаны дараа Английн хөлбөмбөгийн холбоо Терри, Фердинанд нарыг буруугүй гэж үзэж буйгаа ил зарласан бөгөөд тэд ч “Бид гэмгүй ээ” хэмээн мэлзэж. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр 2001 оны 9-р сарын 11 буюу Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг сүйрүүлсэн аймшигт явдлын орой Терри багийн анд Лампард, Гудйонссен гурав Болгарын нисэх онгоцны буудлын ойр орших паабд орж хэсэг суужээ. Тэд уг нь тэндэхийн “Левски”-тэй тоглохоор очсон ч дээр дурдсан аймшигт явдлын улмаас тоглолтыг хойшлуулсан аж. Ийнхүү зав чөлөө гарсныг ашиглаж яваа гурван залуу тэрхүү паабд сууж аймшигт ядлын мэдээг зүрхээ даран эмгэнэн харж суусан Америкын хэдэн иргэнтэй ам мурийж, бас багагүй хэл амаар доромжилж орхиж. Тиймээс тэднийг тэндээс хөөн гаргахад хүрчээ.

john terry rio ferdinand зурган илэрцүүд

Халамцуу гурван залуу “морио эмээллэн” цааш онгорхой баар бүрээр бараг орсон гэдэг. Харин маргааш өглөө нь Английн хөлбөмбөгийн холбоо залуучуудын шигшээ багийн ахлагчийн туузыг Терригээс шууд хураан, авч АНУ-ын Элчин сайдын яаманд очиж албан ёсоор уучлалт гуйлгажээ. 2002 оны нэгдүгээр сард Жоди Моррис хүүтэй болсны баяраа Жон Терри болон “Уимблдон”-ын хамгаалагч Дэзмонд Бирн нарын хамтаар Лондоны “Вэллингтон” цэнгээний газар тэмдэглэхээр орсон байна. Нэлээн халсан гурван залуу чанга хашгирч, хавь ойрынхоо хүмүүсийн тав тухыг алдуулаад байсан тул тэндэхийн ажилтан дуугаа аядахыг анхааруулжээ. Гэтэл тэд уурлан, улмаар зодоон үүсэв. Төдөлгүй цагдаа нар хэргийн эздийг хэсэгтээ аваачин хорьжээ. “Бид ямар ч буруугүй. Ердөө ганц грушик л пиво уусан шүү дээ” гэж аанай л өөрийгөө өмгөөлсөн ч энэ удаад цагдаа нар тийм хурдан тавиад явуулчихсангүй. Эрүү үүсгэж, бүр хэсэг хугацааны турш хорих шинжтэй боллоо.

john terry eden hazard зурган илэрцүүд

“Тэнд их харанхуй бас аймшигтай байсан. Хонгилд хүмүүс хоорондоо зодолдоод, орилдоод л. Бид тэнд удаан хоригдож ч магад болоод байлаа. Ингэж бодохоор нүднээс нулимс аяндаа урсаад ирсэн. Хөлбөмбөгчний замналаа ингээд дуусгана гэж үү гэж бодоход үнэхээр хэцүү санагдсан. Намайг Ле Со, Зола, Адамс нар тэр үед их дэмжиж, тусалсанд баярлаж явдаг. Ашгүй шүүх надад итгэж сулласан. Би одоо дахиж ууж согтуурахгүй гэдэгт итгэж болно” гэж Терри тэр үед ярьсан байдаг. Түүнийг батлан даалтаар суллажээ. “Одоо миний амьдралд хөлбөмбөгөөс өөр зүйл байхгүй” гэж тэр дараахан нь ярьсан удаатай. “Челси” томоогүй залуугаа овоо мөнгөөр торгож, сануулга өгчээ. Гэхдээ Раньери түүнийг ердөө л гарч ирмэгц нь “Норвич”-ийн эсрэг талбайд гаргасан нь ихэд итгэж буй дохио байлаа.

Холбоотой Зураг

Энэ явдлуудаас хойш Английн хэвлэлийнхэн ичмээр үйлдэл хийсэн хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргахдаа Терриг Ли Бойер, Рио Фердинанд, Уэйн Рууни нарын талбайгаас гадуур алдаа их гаргаж, “ шар хуудас” байнга хүртэгчидтэй нэг түвшинд үнэлдэг боллоо. Амаараа ч, атгасан гараараа ч нөхдөө хамгаална! Терри согтууруулах ундаанд үнэхээр шимтэхээ больсон ч байсхийгээд л хөлбөмбөгийн талбайд шуугиан тарина.

 

2003 оны намар Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Английн шигшээ Туркт зочлон тун чухал тоглолт хийсэн юм. Тэнцвэл хэсгээсээ нэгээр гарч шууд Евро-2004-ийн эрхээ авна. Үгүй бол хэсэгтээ хоёроор шалгарч нэмэлт тоглолт хийх шаардлага гарна. Туркийн балиашгуудын Английн тоглогчдод там л ийм байдаг байх гэмээр сэтгэгдлийг төрүүлэм шүгэлдэж, дургүйцлээ илэрхийлж байлаа. Мөн өрсөлдөгч багийн тоглогч Алпай Бекхэмээс нэг алхам холдохгүй, яг дагаад анаад гүйгээд эхлэв. Алпай түүнийг барьж байхын тулд байсхийгээд л жижиг алдаа гарган, хөл рүү нь өшиглөж, бие рүү нь түлхээд болохгүй.

 

Ингээд хэсэг хугацааны дараа Бекхэм пенальти алдсаны дараа Алпай юу ч юм түүн рүү хашгиран хэлжээ. “Тэр миний ээжийг доромжилсон” гэж сүүлд нь Бекхэм хэлсэн бол Алпай “Би түүнд энэ орчлонд үнэн гэж байдаг юм шүү гэж хэлсэн” хэмээн тоглолтын дараа ярьжээ.

john terry young зурган илэрцүүд

Тоглолтын дараа хоёр багийнхан хонгилоор хамт гарах үед Жон Терри, Эшли Коул нар Туркийн хөлбөмбөгчид рүү гэнэт ноцож, түүн дээр нь Сол Кемпбелл, Эмиль Хески нар хүч нэмснээр том зодоон гарчээ. Харин олон юм яриад байсан Алпайг шартайгаараа зартай Уэйн Рууни “амлан авсан” гэдэг. Яагаад зодоон хийх болсныг цагдаа нар лавлахад “Тэд бүтэн тоглолтын 90 минутын турш биднийг арьс өнгөөр гадуурхан, доромжилсон үг хаяад байсан шүү дээ” гэж Английн шигшээгийнхэн нэгэн дуугаар хариулсан юм билээ. Цагдаа нар зодооныг тараасны дараа Терри Алпайг Англид ирэхэд “халуун дулаанаар хүлээж авах”-аа амласан байна. Алпай тэр үед “Астон Вилла”-л тоглож байжээ. Гэхдээ л Жон Терри танхай бүдүүлэг, жудаггүй гэж нэрлэж болохгүй ээ. Тэр хэзээ ч араас подкат хийж хэн нэгнийг гэмтээхгүй, шүүгчийг өөр тийш харж байхад өрсөлдөгчөө шанаадахгүй, мөн хичнээн уурлалаа ч нулимж адгийн авгай шиг аашлахгүй. Харин өрсөлдөгч нь эвгүй зан гаргаад, нөхдийг нь шоглох гээд байвал Терри хамгийн түрүүнд хамгаалдаг.

john terry champions league зурган илэрцүүд

Тэр айлын довтлогчийн довтолгоог хамгаалдгаас гадна өөрсдийнхнөө хамгаалдаг хамгаалагч. Лигт “Блекберн”-тэй тоглож ахуйд Пол Диков Петр Чех рүү хөлөө татахын оронд жийж орсноор Терригийн хамаг хилэнг хөдөлгөж орхив. Тэр хаалгачаа өмөөрөн Диковыг ёстой сэнсэртэл сургаж өгсөн. Үүнээс болж том зодоон үүссэн ч эцэстээ “Челси” ялалт байгуулснаар тухайн жил лигтээ түрүүлэх боломжоо улам нэмэгдүүлж чадсан билээ. Жон Терриг авч үлдсэнд баярлалаа! Лондоны балиашгууд энэ үгийг Роман Абрамовичд хэлэх ёстой.

 

2003 онд “Челси” мөнгөний гачаалд орсноор “Арсенал”, “МЮ” зэрэг багууд Терриг авахыг сонирхож байлаа. Яг энэ үед Абрамович “хөхүүд”-ийн эзэн сууж, санхүүгийн бүх хүндрэлийг нь нүд ирмэхийн зуур арилгасан. “МЮ” өрөндөө баригдсан “Челси” 10 саяыг өгөөд л Терриг авчихад их ойрхон байсан хэрэг л дээ. Тэгээд ч Жон “хөхүүд”-ийн хөхүүл хүүхэд гэж бараг хэлж болохоор тул хайртай хөвгүүнээ дайсандаа өгөхөд харам байсан нь мэдээж. Ялангуяа балиашгуудын хувьд энэ тэвчихэд хэцүү явдал болох байв.

 

Абрамовичийг ирсний дараа Терри “Би “Челси”-д хөлбөмбөгчин болж төлөвшсөн. Эндээс явах ямар ч шаардлага, хүсэл надад алга” гэж хэллээ. Энэ үед Марсель Десайи ахлагчийн алба хашиж харин Терри дэд ахлагч болжээ. Десайи гэмтлийн улмаас үе үе тоглохгүй өнжинө. Тэр тоглолтуудад Терри багаа дагуулж гардаг болов. Десайи Лондоны багийн орхисны дараа хэн ахлагч болохыг шийдэх шаардлага гарлаа. Багийн тархи болсон Лампард уу эсвэл Терри юу.

john terry family зурган илэрцүүд

Терри унаган “Челси”-гийн хүн байсан нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл боллоо. Тэр өдрөөс хойш Терри орчин цагийн хамгийн хүчирхэг тоглогчдыг цуглуулсан багаа дагуулан тоглолт бүрт ялалтын төлөө зүтгэсээр байгаа билээ. Хувийн амьдралын хувьд Терри 18 настайдаа амьдралын хань Тони Пултай танилцаж, 2007 оны зургадугаар сарын 15-нд хуримаа хийсэн юм. Тэдний гэр бүлд 2006 оны тавдугаар сарын 18-нд ихэр хүүхэд мэндэлж, Жоржи Жон, Саммер Роуз хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: news1.mn Р.Гэгээ

SHARE