Англид агаар цэвэршүүлдэг автобус явж эхлэв

 

Английн Саутхемптон хотноо жирийн бус автобус замын хөдөлгөөнд оролцож эхэлжээ. Энэ автобус нь зорчигчдыг тээвэрлэхээс гадна агаар цэвэршүүлдэг юм байна. Англид агаарын бохирдлоороо толгой цохидог хотуудын нэг нь Саутхемптон гэнэ. Тиймээс хотын удирдлага Go-Ahead зорчигч тээврийн компанийн энэ санаачлагыг дэмжиж ажиллажээ.

Автобусанд суурилуулсан шүүлтүүр нь бохир агаарыг сорж, цэвэршүүлж гаргадаг юм байна. Газраас 10 метрийн өндөртй хүртэлх агаарыг энэ автобусны шүүлтүүр цэвэршүүлэх боломжтой гэнэ.

Р.Гэгээ

 

 

SHARE