Монгол хоригдлууд эх орондоо ирнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан  өнөөдөр 13.00 цагт болно.  Тус хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Уг хуулийн төслийг Засгийн газрын өнгөрсөн долдугаар сарын 09-нд өргөн мэдүүлжээ.

Хуулийн төслийг соёрхон баталснаар Макаод ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх боломжтой болох юм. Макаод ял эдэлж буй монголчуудын олонх нь хар тамхины гэмт хэрэгт холбогдсон байдаг ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE