Криштиану Роналду америк бүсгүйг хүчиндээгүй гэж мэдэгджээ

АНУ-ын Катрин Майорга Португалийн шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналдуд хүчиндүүлсэн хэмээн Германы “Spiegel” сэтгүүлд мэдэгдсэн билээ. Криштиану Роналду Лас Вегас хотод есөн жилийн өмнө буюу 2009 онд оюутан байсан Катрин Майоргаг хүч хэрэглэн эзэмдээд 375 мянган ам.доллар төлж хэргийн талаар дуугүй байхыг хүссэн гэнэ.

Харин алдарт хөлбөмбөгчин үүнийг үгүйсгэж, “Энэ бол гүтгэлэг. Миний нэрийг барьж алдаршихыг хүссэн эмэгтэйн мэдэгдэл” гэсэн байна. Криштиану Роналдугийн өмгөөлөгчид “Spiegel” сэтгүүлийг шүүхэд өгөхөө мэдэгджээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE