Боловсролын яамны С.Мөнхөөлэй АТГ-т ингэж мэдүүлжээ

С.Мөнхөөлэй БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд томилогджээ. Ингээд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.

Түүний жилийн орлого 19 293 370 төгрөг, гэр бүлийнх нь 147 611 560 төгрөг юм байна.

Байртай, гарааштай, тэр нь 77 500 000 төгрөгийн үнэтэй.

76 500 000 төгрөгийн үнэлгээтэй “LANDCRUISER-200” автомашинтай.

Дансандаа 128 839 750 төгрөгтэй.

Харин Голомт банкнаас 3 438 410 төгрөг зээлсэн гэжээ.

Тэрээр ямар нэг компанид хувь эзэмшдэггүй. Үнэт эдлэл, бас эзэмшлийн, өмчлөлийн газаргүй юм байна.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

 

SHARE