Алга болсон хүүхэд Эрдэнэтээс олджээ

Энэ сарын 06-ны өдөр “Улаанбаатар хотоос хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид  хүүхдийг шуурхайлан хайсны үр дүнд нэг хоногийн дараа буюу есдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэт хотоос эсэн мэнд олж, хамгаалах байранд хүргэжээ.

Хүүхдийг хулгайлсан байж болзошгүй сэжигтэй О гэх этгээдийг эрэн сурвалжилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

SHARE