Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёр нам байгуулна

“Эрт урьдын цагт…” АН ил, МАН далд үзэлцдэг байв. Одоо байр нь солигдоод АН далд, АН ил нүдэлддэг болжээ.

Өөрөөр хэлбэл, дан ганц МАН нүдэн дээр зөрчил тэмцэл нь ил харагдаж байгаа юм.

АН-д ийм зөрчил газар авч, одоо тус намаас хоёр ч шинэ нам төрөхөд бэлэн болоод байна.

Эхнийх нь Э.Бат-Үүлийн Гэр хорооллын хөгжлийн нам. Дээд шүүх бүртгээд авчихвал энэ нам нэлээд бужигнуулахаар хүчээ нөөж байгаа гэж байна.

Нөгөөх нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн байгуулах нам. Бас л бэлтгэл ажлаа хангачихсан гэж байгаа.

Ер нь бол энэ намуудыг хэрхэхийг явж явж Ерөнхийлөгч Х.Баттулга л мэднэ.

АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчтэй ямар байхаас шалтгаална гэсэн үг.

Тэртэй тэргүй дээрх хоёр улстөрчийг дагаад босох улстөрчид АН-аар дүүрэн болсныг улс төрийн хүрээнд яриад удаж байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE