Онон, Могойт голуудыг Орос, Хятадын 200 гаруй цэргийн техник гатална

Манай улсын хойд хилээс холгүй ОХУ-ын Зэвсэгт хүчний инженерийн анги нэгтгэлүүд “Дорно 2018” хээрийн сургуулийн манёврын хүрээнд Онон, Могойт гол дээгүүр 200 гаруй танк, мото буудлагын техник гатлах түр гүүрэн гарц богино хугацаанд босгох тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Могойт суурингийн ойролцоо хоёр мото буудлага, нэг танкийн батальоны техник гол гатлах бол Цугол суурингийн хажууд ОХУ-ын Зүүн цэргийн тойргийн танкийн, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн мото буудлагын бригадын 115 цэргийн техник Онон голыг түр гүүрэн гарцуудаар гатлан байлдааны байрлалаа эзлэх аж.

Гүүрэн гарцуудыг босгох ажиллагаанд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн инженерийн анги нэгтгэлүүд мөн оролцох юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE