“Байшингаа дулаалцгаая” аянд нэгдэцгээе

‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Байшингаа дулаалцгаая” сургалт судалгааны төслийг санаачлан зохион байгуулах гэж байна.

Тус сургалт 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын Чуулганы танхимд нээлтээ хийх бөгөөд 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Та бүхэн уг сургалтад хамрагдсанаар дулааны алдагдлаа хэмжүүлж, мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой юм. Иймд иргэн, аж ахуй нэгж та бүхэн тус арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу.

Холбоо барих утас: 88002839, 96221111

SHARE