Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна

АХБ-ны  дэмжлэгтэйгээр ЭМЯ, “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх” техник туслалцааны ТА 9037 MON төслөөс хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд ”Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх  зорилгоор “Эмнэлгийн удирдлага” сургалтыг 2018.09.04-05-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтад ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн төв, Нийслэлийн ЭМГ-ын харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, захирал, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөл оролцлоо. Сургалтаар “Гүйцэтгэл”, “Чанар”, “Санхүү”, “Хүний  нөөц”-ийн удирдлагын чиглэлээр онолын мэдлэг авахын зэрэгцээ бүлгээр ажиллаж санал солилцлоо. Цаашид 21 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, тасаг нэгжийн удирдлагуудад энэхүү сургалтыг цуврал хэлбэрээр зохион байгуулах юм.

SHARE