Цахилгаан дамжуулахын дарга, цэцэрлэгийн эрхлэгч хоёр сахилгын шийтгэл хүртэв

  • “…”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нь өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авахдаа хуульд заасан мэдэгдэл тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нь өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон, түүнтэй холбоотой шийдвэр гаргахын өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэл, тайлбарыг гаргаж дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шийдвэр гаргуулах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон тул Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна” гэж АТГ-аас өнөөдөр /2018.8.27./ мэдээлэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE