Монголын тамирчид Азийн наадамд медалийн тоогоор есөд бичигдэж байна

Индонезид үргэлжилж буй Азийн зуны наадмаас манай тамирчид одоогийн байдлаар хоёр алт, дөрвөн хүрэл медальтайгаар 45 орноос есдүгээр байрт бичигдэж байна. Манай тамирчдаас алтан медалийг чөлөөт бөхийн Э.Бэхбаяр, П.Орхон нар, хүрэл медалийг чөлөөт бөхийн О.Үйтүмэн, А.Батцэцэг, Э.Сумъяа, буудлагын Г.Нандинзая нар хүртсэн билээ.

Хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 53 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа шөвгийн наймд Вьетнамын Ти Ха Фуонгийг цэвэр ялаад хагас шигшээд Казахстаны Жулдиз Эшимовад ганцхан онооны зөрүүгээр (11:12) хожигдож, хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE