П.Орхон Азийн наадмын аварга боллоо

Индонезийн Жакарта хотноо үргэлжилж буй Азийн зуны наадамд алт, хүрэл медаль хүртсэн манай эрэгтэй бөхчүүдийн медалийн буухиаг эмэгтэйчүүд үргэлжлүүлж, дэлхийн аварга П.Орхон 57 кг-ын жинд аваргаллаа. Ийнхүү тэрээр Азийн наадамд түрүүлсэн манай улсын хоёрдахь чөлөөт бөхийн эмэгтэй тамирчин болж байна. Түүнээс өмнө 2010 оны Гуанжоугийн Азийн наадамд Г.Наранчимэг аваргалж байсан аж.

П.Орхон шөвгийн наймд Вьетнамын Та Хан Нгуен, хагас шигшээд Японы олимп, дэлхийн аварга Рисако Каваи, аваргын төлөө Киргизстаны Азийн хошой аварга Айсулуу Тыныбекова нарыг тус бүр илт илүүрхэн цэвэр ялжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE