Аваргуудын лигийн гуравдахь урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөлөө

Европын Аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын гуравдахь урьдчилсан шатны өчигдөр болсон хариу тоглолтуудын дүнг сонирхуулж байна Дараагийн шатанд шалгарсан багуудыг тодруулав.

“Фенербахче” Турк – БЕНФИКА Португал – 1:1 (Алпер Потук, 45+1 – Жедсон Фернандеш, 26)

Эхний тоглолт – 0:1.

“Спартак” Орос – “ПАОК” Грек – 0:0

Эхний тоглолт – 2:3.

“АЯКС” Холланд – “Стандард” Бельги – 3:0 (Хюнтелар, 30. де Лигт, 34. Давид Нерес, 46)

Эхний тоглолт – 2:2.

“АЕК” Грек – “Селтик” Шотланд – 2:1 (Родригу Галу, 6. Ливая, 5– Синклэйр, 78)

Эхний тоглолт – 1:1.

“Спартак” Словак – “ЦРВЕНА ЗВЕЗДА” Серби – 1:2 (Бакош, 6 – Мохамед Бен, 7. Радоньич, 98).

Эхний тоглолт – 1:1.

“ДИНАМО” Украин – “Славия” Чех – 2:0 (Вербич, 11. Беседин, 74).

Эхний тоглолт – 1:1.

“БАТЭ” Беларусь – “Карабах” Азербайжан – 1:1 (Иванич, 20 – Мичел, 54)

Эхний тоглолт – 1:0.

“ДИНАМО” Хорват– “Астана” Казахстан – 1:0 (Гавранович, 74)

Эхний тоглолт – 2:0

“Шкендиа” Македони – “САЛЦБУРГ” Австри – 0:1 (Минамино, 90+2)

Эхний тоглолт – 0:3.

“ВИДЕОТОН” Унгар – “Мальме” Швед – 0:0

Эхний тоглолт – 1:1.

Аваргуудын лигийн сүүлчийн буюу дөрөвдэх урьдчилсан шатанд шалгарсан 10 баг дээр Швейцарийн “Янг Бойз”, Холландын “ПСВ” багууд нэмэгдэж доорхи зургаан хосод хуваагдсан ба хожсон нь Европын шилдэг багуудтай нэгдэн хэсгүүдийн тоглолтуудад өрсөлдөх эрхтэй болох юм.

“Црвена Звезда” – “Салцбург”

“БАТЭ” – “ПСВ”

“Янг Бойз” – “Динамо” Хорват

“Видеотон” – “АЕК”

“Бенфика” – “ПАОК”

“Аякс” – “Динамо” Украин

Тоглолтууд энэ сарын 21-нээс эхлэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE