МАН-ын Удирдах зөвлөл Төмөр замын орлогч дарга Л.Халтарыг дэд сайд болгохоор шийдлээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.8.14./ 14:00 цагаас хуралдлаа. Энэ хурлаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  1. ЗТХЯ-ны асуудлыг ярилцсан байна. УИХ-ын чуулган хуралдаж сайд томилохоос өмнө энэ салбарыг хариуцсан хүн шаардлагатай байгаа тухай Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлдөө танилцуулсан байна. Ингээд ЗТХ-ийн хөгжлийн дэд сайдаар Лувсангийн Халтарыг томилохоор шийджээ. Олхонууд овогт Лувсангийн Халтар нь Хов аймгийн Дарви суманд төрсөн. ЗХУ-ын Ленинград хотын Төмөр замын сургууль төгссөн. Тээвэр зохион байгуулал­тын инженер, Бизнесийн  удирдлагын мэргэжилтэй. Техникийн ухааны доктор, МУ-ын зөвлөх инженер, ШУТИС-ийн Хүндэт профессор юм байна. Тэрээр УБТЗ-ын Удирдах газарт талбайн цэвэрлэгч,  Худалдааны баазад  ачигчаар ажлын гараагаа эхэлж байжээ. Одоо УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажилладаг юм. Түүнийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж томилох юм байна.
  2. Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс Төрийн албаны бүх шатанд архидалтыг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон байна.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE