МАН-ын Удирдах зѳвлѳл хуралдаж, М.Энхболд Л.Оюун-Эрдэнэ хоёрын аль нэгийг шийтгэнэ

Алдарт 69 тэрбумын бичлэг МАН-д байтугай Монгол даяар дуулиан тариад байгаа. Энэ асуудлаар Ээлжит бус чуулганыг зарлаж, Нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын 26 гишүүн баяр наадмын ѳмнѳх ѳдѳр УИХ-ын даргад хүргүүлсэн.

Гэвч хуулийн хугацаа нь дууссан ч ѳнѳѳг хүртэл Ээлжит бус чуулганы тов гараагүй байгаа юм. Тиймээс МАН-ын Удирдах зѳвлѳл ѳнѳѳдѳр /2018.8.1/ 16:00 цагт хуралдаж, 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ хурлын эцэст УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хоёрын хэн нэгэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах юм.

Учир нь тѳрийн албан тушаалыг үнэлэн зарж 60 тэрбум тѳгрѳг босгох тухай ярианд оролцсон УИХ-ын дарга М.Энхболдод Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 26 гишүүн ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр шахалт үзүүлэнд эхэлсэн. Харин АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Баасанням УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцуулах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Мѳн МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар иймэрхүү агуулгатай мэдэгдлийг саяхан хийсэн юм.

Эх сурвалж: www.news1.mn Ѳ.ГОМБО

SHARE