“Чингис хаан” ОУНБ-ын VIP ѳрѳѳнд юу болсон гэв ээ, Д.Мѳнхбаатар дарга аа?!

Монголд цалин цагаа ѳндѳртэй, ажиллах сонирхолтой хүмүүс оочерлож байдаг хэдхэн газар бий. Тэгвэл тийм газруудын нэг болох “Чингис хаан” ОУНБ-ын VIP өрөөнд 2018 оны 7-р сарын 25-нд тус буудлын Аюулгүй байдлын ерѳнхий менежэр М.Гүен, Зорчигч тээврийн асуудал хариуцсан н.Батсүх гэдэг хүмүүс архи ууж согтуурхсан үедээ УИХ-ын гишүүн Я.Содбаатарт агсам тавьсан гэх мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгджээ. Эрхэм гишүүн Я.Содбаатар тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ явж байсан гэнэ.
“Чингис хаан”ОУНБ-ын хоёр “хурган дарга”-ын гаргасан араншин тэнд байсан зорчигчдын амгалан тайван байдлыг ч алдагдуулсан талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ талаар “Чингис хаан” ОУНБ-ынхан ихэд нууцалж байгаа бололтой. Гэвч үүнийг хаацайлах боломжгүй хоёрын зэрэг шалтгаан байгаа юм.
Нэгдүгээрт, Я.Содбаатар бол Монгол Улсын Их Хурлын гишүүн хүн. Эрхэм гишүүний халдашгүй байдал гэж бас бий. Хоёрдугаарт, нисэхийн байгууллага, ялангуяа “Чингис хаан” ОУНБ бол онцгой обьект. Тэнд ажилладаг хүн ажлын цагаар ажлын байрандаа согтуу явах байтугай ядарч сульдсан явах ч боломжгүй чанд хатуу дэглэм шаарддаг газар юм. Хамгийн сонирхолтой нь “Чингис хаан” ОУНБ-ын дарга Д.Мѳнхбаатар сонсоогүй, хараагүй юм шиг суусаар байна.

 

SHARE