МСНЭ мэдэгдэл гаргалаа

МСНЭ-ээс өнөөдөр /2018.7.31./ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “Монгол Улсад сэтгүүл зүйн нийгмийн үүргийг бүдгэрүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсны улмаас мөрдөн хавчих, эсвэл дарамт шахалтад оруулах, хүч далайлган зөрчлийн хуулиар торгох нь хэвийн үзэгдэл боллоо.

Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж хумигдсаар байна.

Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, цаашилбал Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүлчийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж дараах мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байна” гэсэн юм. МСНЭ-ээс гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эх сурвалж: news1.mn Д.ОЧИР

SHARE