М.Энхболдод М.Энхболд л үлдлээ

Халуун зуны улс тѳр халуухан үргэлжилж байна. 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийнэ гэж 19 гишүүн, Ээлжит бус чуулган зарлана гэж 25 гишүүн нэгдээд байгаа нь УИХ-ын дарга М.Энхболдыг улс тѳрийн буланд шахсан явдал болов. Үүнийг мэдэрсэн гишүүд, нѳлѳѳ бүхий улстѳрчид 60 тэрбумын асуудлаар буулт хийхийг зѳвлѳж, бас шахах болсон байна.

Шадар сайд Ѳ.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар “Гишүүдийн шаардлагыг хүлээж аваад Ээлжит бус чуулганыг зарлах нь зѳв. Гүрийх хэрэггүй. Гүрийгээд байвал Үндсэн хууль зѳрчинѳ” гэж зѳвлѳжээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд хамгийн ойр байдаг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мѳнхбат нар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай хамт ѳрѳѳнд нь орж уулзсан байна. Ингэхдээ “60 тэрбумын асуудлыг нэг тийш шийдэхгүй бол намд хортой юм боллоо. Бид ч 60 тэрбумчин гэж цоллогдох болоод байна” гээд ойрын үед 60 тэрбумын асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн шахалтыг үзүүлжээ.

Ер нь бол жилийн ѳмнѳх “зодоон”-ы үеэр бий болсон МАН-ын 32-ын бүлэг энэ маягаар татан буугдаж байна. Үүнээс гадна энэ бүлэгт байсан Н.Цэрэнбат сайд Ээлжит бус чуулган зарлах шаардлагад гарын үсэг зурсан. Сайд болсон бусад гишүүд нь ч Засгийн газрыг огцруулна гэж яриад яваад байгаа гишүүдтэй “Үзэлцэнэ шүү” гэдгээ шуудхан хэлэх болсон байна. Товчхондоо, бүтэн жил болсон 32-ын бүлэг ѳнѳѳдѳр Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, Д.Ганболд, Ц.Мѳнх-Оргил, А.Ундраа, М.Билэгт нарын 9 гишүүнтэй болж үлдсэн байна. Ѳѳрѳѳр хэлбэл, М.Энхболдын дэргэд энэ 9 гишүүн л үлдэж байгаа юм. Явсаар М.Энхболдод М.Энхболд л үлдэж байна гэж учир мэдэх хүмүүс яриад эхэллээ.

Эх сурвалж: TOP Secret Mongolia /page/

SHARE